Манай компани:

Бүс нутгийн хөгжлийн төсөл, хөтөлбөр боловсруулах, Хот суурины техник эдийн засгийн үндэслэл, Хот суурины ерөнхий төлөвлөгөө, үйлдвэр орон сууц, дэд бүтцийн томоохон цогцолборын ерөнхий төлөвлөгөө, амины орон сууц, аялал жуучлалын хотхон, сум, багийн төвүүдийн болон томоохон хотын доторх хэсэгчилсэн ба нарийвчилсан ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулна.

геологи
геологи

Манай хамт олон

Ө.Бат-Эрдэнэ

Ерөнхий захирал

2007-2011 он УБ хот ПТТК Барилгын инженер бакалавр

Т.Бээжинхүү

Зөвлөх инженер

1976-1981 он УБ хот МУИС-ГУУФ-ийг Инженер геологич, гидрогеологийн бакалавр
2002 он УБ хот ШУТИС-ГУУС-ийн Хайгуулын өрөмдлөгийн техник технологийн инженер Магистр
1981-оноос одоог хүртэл мэргэжлээрээ 44 дэхь жилдээ ажиллаж байгаа туршлагатай инженер.

УРИА:

Инженер хүн та дэлхийг бүтээнэ.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монголын инженер геологийн салбарыг дэлхийн түвшинд хүргэнэ. Биднийг сонгон хамтран ажилласан хувь хүн албан байгууллагат чанарыг амлана.

Инженер-геологи геотехникийн мэргэжлийн хүрээнд дараах ажлуудыг тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэж байна.

Үүнд:

  • Хот суурин, аймаг сумын ерөнхий төлөвлөгөө

  • Онцгой төвөгшилтэй өндөр барилга байгууламж, амины орон сууц, үйлдвэрийн барилгын инженер геологийн иж бүрэн судалгаа

  • Авто зам, гүүрэн байгууламж, дулааны болон цэвэр бохир усны шугамын трассын инженер геологийн иж бүрэн судалгаа

  • Хаягдлын далангийн тогтворжилтийн ул хөрсний судалгаа.

  • Инженер-геологи, гидрогеологийн бүх төрлийн судалгаа, зураглалын ажил

  • Инженер-геофизикийн судалгаа

  • Инженер-геологи, геотехникийн талбайн туршилт судалгаа

  • Инженер-геологи, гидрогеологи, геотехникийн лаборторийн туршилт шинжилгээ

  • Олон жилийн цэвдэг ул хөрсний судалгаа, хөөлттэй суулттай онцгой төвөгшилтэй ул хөрсний туршилт хэмжилт

  • Инженерийн гидрогеологийн зориулалттай гидрогеологийн шавхалт горимын хэмжилт судалгаа

  • Инженер-геологи, гидрогеологи, геотехникийн судалгаа, туршилт шинжилгээний ажлын үр дүнг орчин үеийн дэвшилтэд программаар боловсруулж захиалагчийн шаардлагад нийцсэн тайлан дүгнэлтийг боловсруулж байна.

Талбайн туршилт судалгаа: /хөрс/

  • Бүх төрлийн барилга, авто зам, цэвэр бохир усны шугам хоолой, гүүрэн байгууламжийн суурийн ул хөрсний шинжилгээ. /өрөмдлөг, дээжлэлт/

  • Ул хөрсний нягт болон далангийн нягртаршилтыг MNS ASTM D 1556:2002 стандартын дагуу тодорхойлох Элсэн конусын туршилтыг замын судалгаанд өргөнөөр ашиглах хамгийн баталгаатай багаж юм. Туршилтыг замын трассын дагууд, шурфанд, далан, суваг гэх мэт олон чиглэл зориулалтаар явуулна.

  • Барилгын буурь суурь, авто замын трасс, суурийн котлованд болон цооногт ул хөрсний хэв гажилтын модулийг тодорхойлох штампын туршилтыг “AASHTO; ASTM” стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

  • Замын трассын дагуух ул хөрсний нягт болон далангийн нягтралтыг тодорхойлох MNS 5678:2006 DCP (Dynamic Cone Penetration)-ийн буюу Динамик шигдэлтийн туршилтыг хийж байна. Замын судалгааны хамгийн гол туршилт.

  • Замын трассын дагууд барих гүүр хоолойн тулгуур суурийн ул хөрсий барьцалдах чанар буюу динамик эсэргүүцлийг MNS 3233:2016 стандартын дагуу тодорхойлно.

  • Гүүр хоолойн тулгуур суурийн ул хөрсний барьцалдах чанар буюу даац, бат бэх чанарыг ASTM D1586:2008-ын дагуу тодорхойлно. DPT (Dynamic Penetration Test)

  • Стандарт пенетрацийн туршилт /SPT/ASTM D1586 стандартын дагуу тодорхойлно.

  • Олон жилийн цэвдэг хөрсний температурын хэмжилт ул хөрсний туршилтын ажлыг хийж байна.

  • Прессометрийн туршилт /ул хөрсний хэв гажилт тодорхойлох – цооногт 2.0-20.0 метр гүнд/ ASTM, MNS стандартын дагуу тодорхойлно.